Рианна өнгөрсөн тавдугаар сард өөрийн дотуур хувцасны брэндээ эхлүүлсэн билээ. Тэрбээр лхагва гарагт болсон Нью-Йоркийн загварын долоо хоногт шинэ загваруудаа танилцуулжээ. Дуучин бүсгүй энэ үеэр загвар өмсөгч Жижи Хадид, Бэлла Хадид болон хөл хүнд загвар өмсөгч Слик Вүүдс нарыг оролцуулж шуугиан дэгдээв. Шоундаа Рианна биеийн галбираа гайхуулсан бор өнгийн даашинз өмсөж үсээ шууж, улаан хүрээтэй нүдний шил зүүн уруулаа бор өнгийн матт будгаар будсан байв.

Шоуныхаа амжилтыг тайзны ард Хадид эгч дүүстэй хуваалцжээ. Түүний шоуны од нь Слик Вүүдс

Түүний нэрийн дотуур хувцас өдөр тутамд, өхөөрдөм, бурхан минь, хар дүүжлүүр (black widow) төрлүүдтэй. Хамгийн халуухан хувцас нь “Black widow” гэнэ. Рианна эмэгтэйчүүдийг ганцхан төрлийн уйтгартай хувцасаа байнга өмсөхгүй, өөрийн доторх хүнээ илэрхийлсэн эрч хүчтэй гэдгээ талаа харуулахыг хүсэн энэхүү коллекцоо гаргасан гэж тайлбарлажээ.

Фото: