“Death Row Records”-ийн эзэмшигч, хорих ял эдэлж байгаа Марион Судж Найтын хүүгийн мэдээлсэнээр Тупак Шакур одоо хүртэл амьд сэрүүн байгаа гэжээ. Судж Ж Найт Мягмар гаригт 1996 оны 9 сарын 7-нд Лас Вегаст болсон буудалцааны талаар хэд хэдэн зураг, мэдээлэл инстаграмд оруулсан ба түүний хэлж байгаагаар Тупак арга заль хэрэглэн өөрийгөө үхсэн гэж хүмүүст итгүүлсэн, өөрөө амьд Малайзд амьдарч байгаа тухай итгэмээргүй зүйл бичсэн байна.

Тэрээр “ Тупак амьд” хэмээн бичсэн бол түүний бичвэрийн доор хэн нэгэн “ Чи хэтэрхий их зүйл хэлж байна, одоо хангалттай” гэж бичжээ. Судж Ж Найт реппертэй төстэй хүний одоогын дүр төрхийг харуулсан зураг оруулсан байна. Түүний үзэж байгаагаар Тупак тус аллагыг санаатай зохион байгуулж өөрөө зугатсан гэж үзэж байгаа ба ийм мэдэгдэл хийхийн тулд хар тамхины нөлөөнд ороогүй гэдгээ илэрхийлжээ. Та бүхэн болгоомжтой байгаарай, энэ бүх мэдэгдэлийн дараа миний хэлсэн санааг гуйвуулах гэж “намайг хар тамхи хэрэглэсэн” гэх зүйлээр гуйвуулж магадгүй шүү гэжээ.