• Твиттерийн хэрэглэгч Лаурен Миличи өнгөрсөн ням гарагт хоёр дуучин хоёулаа 25 настай гэж мэдэгдсэн нь олон нийтийг хамарсан яриа болжээ.
  • Твиттерийнхэн Карди Б-г илүү эгчмэд хэмээн бодсоноо илэрхийлсэн байна.
  • Карди Б-ийн фенүүд түүнийг Ариана Грандетай харицуулсанд дурамжхан байгаагаа илэрхийлжээ.
  • Лаурен мөн 25 настай ба түүний твиттерийн мэдэгдэл хүмүүсийн эгдүүцлийг хүргэнэ гэж төсөөлөө ч үгүй байна.

Өнгөрсөн ням гарагт твиттерийн нэгэн хэрэглэгч Карди Б болон дуучин Ариана Гранде нарыг нас чацуу, хоёулаа 25 настай гэдгийг твиттертээ бичжээ. 

Тэрээр энэ талаар “Үнэндээ би өөрөө 25 настай ч дээрх хоёр эмэгтэй артистыг чацуу гэдгийг мэдсэн минь үнэхээр итгэмээргүй байсан” гэжээ. Гэвч ч бусад хүмүүс мөн тэднийг чацуу гэдгийг мэдээгүй байсан аж. 

Ихэнх хүмүүс реппер Карди Б-г эгчмэд гэж бодсоноо хүлээн зөвшөөрсөн бол зарим нь 25 настай хүмүүс ямар харагдах ёстой гэж хэмээн дургүйцлээ илэрхийлжээ. 

Бүтэн сайн өдрөөс хойш Лаурений твит 55,000 удаа шейрлэгдсэн байна. Тэрээр тус мэдээллээ ийм их хандалт авна гэж төсөөлөөгүй бөгөөд ингэж олон хандалт авсныг мэдээд өөрөө алмайрсанаа мэдэгджээ.

Карди Б

Ариана Гранде