Парисын загварын долоо хоногт зориулан Реппер Канье Уэст "Yeezy" брэндийнхээ 2020 оны хавар намрын загварыг танилцуулсан байна. Уг шоуны нээлтэнд алдарт репперийн 6 настай охин Норт хөгжмийн аянд үглэн аавдаа гэнэтийн бэлэг барьжээ.

Реалити шоуны од Ким Кардашиан энэхүү үзүүлбэрийн талаарх сэтгэгдлээ хуваалцахдаа "Би охиноороо маш их бахархсан, сэтгэл хөдөлж нулимс унагасан" хэмээн твиттер хуудастаа бичсэн байна.

"Yeezy" брэнд 2019 онд 1.5 тэрбум доллар олсон бөгөөд сүүлийн 12 сарын хугацаанд Уэстийн урьдчилсан орлого 150 сая долларт хүрчээ. Сонирхуулахад "Yeezy" пүүзнүүд нь өмсөхөд хөлд маш эвтэйхэн гэгддэг. Зах зээл дээр ойролцоогоор 100-6350 доллараар зарагддаг ажээ.

Бичлэг үзэх: