Монгол реппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ хоёр сарын дараа өөрийн бичсэн номоо гаргахаар төлөвлөжээ. Тэрбээр энэхүү номондоо өөрийн намтар, хүсэл мөрөөдөл, амьдралын талаарх бодол эргэцүүлэлээ бичиж байгаа ажээ. Түүний хувьд удам дамжсан сэтгүүлч айлын хүүхэд учраас энэхүү номын гаргахаар сэтгэл шулуудсан гэнэ. Тэрбээр энэ талаар өгсөн ярилцлагадаа "Хүмүүс мөнгө өгөөд л өөрийнхөө номоо бусдаар бичүүлчихдэг. Харин би өөрөө бичиж байж л үнэ цэнэтэй болно гэж боддог учраас нэлээн төвлөрөн сууж байна"  хэмээн ярьжээ. 

Мөн Gee сүүлийн үед нийгмийн ажилд нэлээн идэвхтэй оролцож байгаа билээ. Тухайлбал 2017 оны Нийслэлийн шилдэг татвар төлөгч болсон бол энэ долоо хоногт ТҮК-ийн ажилчдад 100 ширхэг утааны шүүлтүүртэй маск тараажээ.

Тэрбээр энэ талаараа "Манай гэр бүл болон хамт олны зүгээс 100 ширхэг утааны маск авлаа. Өнөөдөр орой түгжрэлд ажиллаж буй замын цагдаа нарт, маргааш үүрээр босож ТҮК-ийг ажилчдад өгөх бодолтой байна. Хаана нь ч хүрэлцэхгүй байх л даа... Гэхдээ сэтгэл юм даа." хэмээн цахим хуудастаа бичсэн байна.