МОСКВА/РИА Новости/. Америкийн рэпер Тупак Шакурын автомашиныг Лас Вегас хотод 1.6 сая ам.доллароор дуудлага худалдаанд тавьжээ. Рэпер Тупак тус машинд буудуулан амиа алдсан юм.

1996 оны BMW 7 цувралын энэхүү машиныг маш нямбай сэргээн засварлажээ. Дотоод заслыг нь хар өнгийн арьсаар хийсэн уг машин нь 5.4 литрийн хөдөлгүүртэй, 5 шатлалт автомат хурдны хайрцагтай аж. 

Тупакийн амийг хөнөөсөн хэрэг гарсны дараа түүний машин хэд хэдэн удаа дуудлага худалдаанд тавигдаж байжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг