Реалити шоуны од Кайли Женнер урууландаа Lip filler хэрэглэхээ больсон гэдгээ Sunday сонинд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Реалити шоуны од өөрийн жинхэнэ дүр төрхөндөө сэтгэл хангалуун учраас дахин филлер хэрэглэхгүй гэж мэдэгдсэн байна. Түүний инстаграмд нийтэлсэн зурагны дор , “хуучин Кайли шинэ инстаграмд иржээ” гэсэн утгатай  comment фен нь үлдээсэн байна. 

Кайли Косметикийн захирал, 20 настай реалити шоуны од тэрээр хөнгөхөн будагтай, хиймэл үс залгаагүй , бариу хар платье өмсөн , сайн найзтайгаа авахуулсан зургаа инстаграмд нийтэлжээ. Тэрээр 2015 онд шоуныхаа үеэр “хүмүүс их өөнтөгч болохоор би өөрийхөө сул талыг нуухыг хүссэн, энэ миний өөртөө итгэлгүйтэй холбоотой байх” гэж хэлж байжээ. Түүний охин Сторми нь өөрийнх нь уруулыг дууриагаагүй “ тэр хамгийн төгс уруултай” хэмээн фенүүдийнхээ асуулт хариултын үеэр хэлжээ.


it’s our 8 year anniversary

A post shared by Kylie (@kyliejenner) on