Японы бага сургуулийн сурагчдын ихэнх нь үүрч харагддаг энэ цүнхийг "рандосерү" гэнэ. Уг үүргэвч нь арьс болон дуураймал арьсан материалаар хийгдсэн байна. 

Уг цүнх нь аль 19 дүгээр зууны сүүлээс эхэлсэн түүхтэй ч 1960 оны дундаас л бага ангийн сурагчдын цүнхний стандарт болжээ. Тэгвэл энэ үүргэвчний онцлогийн талаар дэлгэрэнгүй судалцгаая.

Хөвгүүд хар өнгөтэй рандосерү үүрдэг бол охид улааныг үүрнэ. Хэдийгээр тус үүргэвч олон өнгө өнгөөр гарсан ч дээр үед тийм ч их олдоцтой байгаагүй аж. Иймээс хүүхдүүд найзуудаасаа өөр өнгийн цүнх үүрэхээс дургүйцдэг байжээ.

Гэвч одоо бол олдоцын хувьд санаа зовох зүйлгүй учир хүүхэд бүр өөрийн дуртай өнгийн үүргэвчийг үүрдэг болж, үйлдвэрлэгчид ч илүү олон өнгийг санал болгож буй.

Рандосерү үүргэвч нь анх бүтээгдэхдээ 1.6 кг жинтэй байсан бол одоо харин 1 кг ч хүрэхгүй. Дан ганц үүргэвчний үүрэг гүйцэтгээд зогсохгүй энэ үүргэвч бага сургуулийн 6 жилийг эзэнтэйгээ хамт элээдэг бат бөх. 

Энэ цүнх нь үнэтэй зарагддаг хэдий ч үнээ даасан чанартай гэдгээрээ алдартай. Хэрэв газар хөдлөлт болбол цүнхийг толгой дээрээ хамгаалалт маягаар барьж явахад толгой дээрээс янз бүрийн зүйл унахаас найдвартай хамгаалах үүрэгтэй. Бас усны хамгаалалттай учир бороотой өдөр ч хүүхдийн хичээлийн хэрэгслийг норгохгүй. 

Зарим эцэг эх 1 кг цүнх гэдэг хэтэрхий хүнд байна гэж үзэж болох юм. Гэхдээ энэ төрлийн цүнх нь хүний биеийн харьцааг тэнцвэртэй байлгахад чиглэдэг бөгөөд үүрч яваа хүүхдийг нурууг зөв цэх, шулуун байлгах зориулалттай юм.


Эх сурвалж: Living in Japan