Өвлийн олимпоос төрсөн хамгийн сүүлийн мим тамирчид болон спорттой ямар ч холбоогүй. Харин Alpensia цанаар үсрэлтийн бааз дахь хөшөөнүүдийн талаар юм. "Суман эрчүүд" буюу "Bullet Men" нэртэй эдгээр хөшөө шодой шиг толгойтой. Угаасаа шодой л доо. Олон нийтийн сүлжээнд хөшөний зураг тархаж, мим, фотошопын трэнд болоод буй. Ялангуяа япончууд үүнд шаргуй оролцож "Мэдэхгүй ээ" гэсэн солонгос хэлц бүхий хэштаг хүртэл гаргасан байна. Tokyo Sport-ын мэдээлснээр нэг хүн Пёнчаны олимпын сайн дурын хөтөчөөс хөшөөний талаар асуухад "Мэдэхгүй ээ" гэж хариулснаас хэштаг дэлгэрчээ. 

Твиттерийн хэрэглэгчдийн дунд хөшөө нэг иймэрхүү трэнд болж байна:







9Gag-т эрчээ авах л үлдэх шив.