Умард Солонгос улс АНУ-аас цөмийн баазуудаа нуусан гэх олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллийг ерөнхийлөгч Доналд Трамп няцаажээ. Яриа хэлэлцээний сэдэв болдог тэдгээр объектын талаар бид мэднэ гэж тэрбээр хэлсэн байна.  

“The New York Times” сонинд нийтэлсэн Умард Солонгос цөмийн баазуудаа хөгжүүлж байна гэх талаархи мэдээлэл нь худал юм. Бид эдгээр объектын талаар мэдэж байгаа. Зүгээр л дахин нэг хуурамч мэдээ гарчээ. Нөхцөл байдал муугаар эргэвэл та бүхэнд хамгийн эхэнд би мэдэгдэх болно” хэмээн тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан тэмдэглэсэн байна.   

Хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудаас Умард Солонгост пуужингийн 16 бааз байгааг америкийн шинжээчид илрүүлсэн тухай “The New York Times” сонин өнгөрсөн даваа гарагт мэдээлсэн аж. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС