"Паразит" /Parasite/ нь Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр шилдэг зураг авалттай болон олон улсын шилдэг кино номинацид нэр дэвшсэн Өмнөд Солонгосын анхны кино болж, түүхэн амжилтаа үргэлжлүүлсээр байна. Бон Жу Хогийн найруулсан тус кино нь нийгмийн эрх тэгш бус байдлын талаарх чухал хэлэлцүүлгийг медиа ертөнцөд өрнүүлж чадсан нь үзэгчдийн талархлыг хүлээсэн юм.

"Паразит" кино нь Солонгос улсад бүтээгдсэн бөгөөд Ким овогтны ядуу гэр бүл ядуурлаас гарахын тулд хэрхэн ямар аргаар, хэрхэн тэмцэж буйг харуулдаг бөгөөд Оскарын зургаан төрөлд нэр дэвшжээ. Тодруулбал, Шилдэг зураг, Шилдэг найруулагч, Шилдэг гадаад хэл дээрх кино, Шилдэг дэлгэцийн бүтээл, Шилдэг продакшны зураг авалт, Шилдэг кино найруулга гэсэн төрлүүдэд нэр дэвшсэн байна.


Долоохон хоногийн өмнө уг кино нь гадаад хэл дээрх шилдэг кино төрлөөр “Алтан бөмбөрцөг” шагнал хүртсэн анхны Солонгос кино болсон. Тус кино АНУ-д 25 сая доллар, дэлхийн хэмжээнд 132 сая гаруй долларын ашиг олсон тухай NBC мэдээлсэн байна.

Одоогийн байдлаар “Паразит” дээр үндэслэн НBO хязгаарлагдмал цуврал хийх тухай хэлэлцээр явагдаж байгаа аж. Тус кино нь Бон Жу Хо болон “The Big Short” киноны найруулагч Адам МакКей нарын хамтын уран бүтээл байх аж.


Эх сурвалж: https://nextshark.com/