Азийн олимпийн зөвлөлөөс П.Орхоны допингийн шинжилгээний дүн эерэг гарсныг зарлаж, Азийн наадмаас авсан алтан медалийг нь хүчингүй болгосон билээ. 

Ингэснээр тэрбээр 2020 оны олимпод оролцох эрхээ хасуулж буй. Энэ асуудал дээр албан ёсоор гавьяат тамирчин П.Орхон ч Чөлөөт бөхийн холбооны зүгээс ч ямар нэгэн мэдэгдэл хийлгүй сар шахам болж буй. Тэгвэл энэ асуудал дээр П.Орхон өөрөө ам нээж маргааш “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарласан байна.

Тэрбээр ямар шалтгаанаар уг бодис илэрсэн, асуудалд хэнийг хардаж буйгаа хэлэх нь бололтой.