МОСКВА. /NME/. “The Beatles” хамтлагийн гишүүн Пол Маккартнийн 2005 онд хүүхдэд зориулан гаргасан “High in the Clouds” номыг “Netflix” компани дэлгэцийн бүтээл болгоно.

Францын “Gaumont” кино студи энэхүү зурмал хөдөлгөөнт киног хийх бөгөөд найруулагчаар нь Оскарын шагналд нэр дэвшигч Тимоти Рекарт ажиллах аж. Хүүхэлдэйн кинонд “Beatles” хамтлагийн дуунууд эгшиглэх юм байна. 

High in the Clouds” номыг Пол Маккартни хүүхдийн зохиолч Филип Ардатай хамтран бичиж байжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг