ХҮН Нийслэл, орон нутгийн сонгуульд бие даан оролцож, хотын даргад П.Наранбаярыг нэр дэвшүүлэхээ зарлалаа.

Тус намын удирдлагууд Хотын даргыг нам томилж, нам шийддэг тогтолцоог халах ёстой, иргэд өөрсдөө хотынхоо даргыг сонгодог болсон цагт л нийслэлийн өмнө тулгамдсан асуудлууд шийдэгдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

ХҮН-ын дарга Б.Найдалаа "Хотоо явган хүний замтай, түржрэлгүй болгохын төлөө бүх иргэд нэгдэж, хамтдаа хотынхоо даргыг сонгож, өөрсдийнхөө асуудлыг аль нэг даргаас горьдолгүйгээр шийдэцгээе" гэлээ. 

УИХ-ын гишүүн, ХҮН-ын гишүүн Т.Доржханд "Улаанбаатар хот шамбааралдсан олон өндөр байшинтай, хүнд биш машинд ээлтэй байгаа нь дэлхийн аз жаргалтай, сайхан хотын ангилалд огт орохгүй.

П.Наранбаяр нь УИХ-ын сонгуулийн 22-р тойрог Баянзүрх дүүрэгт өрсөлдсөн юм. Хэдийгээр тэрбээр мандат авч чадаагүй ч 23479 хүний санал авсан юм.

Тэрбээр энэ тухайгаа "ХҮН намын Нийслэлийн намын хорооны даргаар сонгогдов. Орон нутгийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө өнөөдөр Нийслэлийн сонгуулийн хороонд хүлээлгэн өгөв. Анх удаа нийслэлийн засаг даргаа зарлаж олон нийтэд нээлттэй хандсан сонгуульд орох гэж буйдаа баяртай байна. Бид зүтгэнэ." хэмээн өөрийн твиттер хуудастаа бичжээ.