Дэлхийн дуурийн урлагийн амьд домог гэгддэг Пласидо Доминго COVID-19 вирусийн шинжилгээ өгөхөд эерэг гарчээ.

Тэрбээр энэ тухайгаа "Би ёс суртахууны үүргээ ухамсарлаж, халдвар авсан тухайгаа мэдэгдэж байна.  Манай гэр бүлийнхэн ч мөн өөрсдийгөө тусгаарласан” хэмээн нийгмийн сүлжээнд бичжээ.

Түүний биеийн байдал одоогоор хэвийн байгаа бөгөөд коронавирусийн халдвар илэрсэн тул шинжилгээ өгсөн аж.

Тэрбээр "Хүн бүрийг хувийн ариун цэврээ сайтар сахиж гараа байнга угааж, бусадтай харилцахдаа дорж хаяж 1 метрийн зай баримтлах зааврыг дагаж мөрдөхийг хүсч байна" гэжээ.

 Испанид коронавирусийн халдварыг 28,572 авч, 1,720 хүн нас бараад байгаа юм.