• 2006 оноос хойш PepsiCo-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан наймдугаар сарын 6-нд албан тушаалаасаа бууж байгаагаа зарлажээ.
  • PepsiCo-д 24 жил ажиллаж байхдаа тус компаний хүнсний бүтээгдэхүүн, ундааны багцад эрүүл бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхэд тусалсан. 
  • Энэтхэгийн Ченнай хотод төрсөн бөгөөд 1978 онд АНУ-д шилжин Yale-ийн их сургуульд менежментээр суралцсан байна.

PepsiCo-ийн гүйцэтгэх захирал Индра Ноей, 62 настай, наймдугаар сарын 6-нд албан тушаалаа орхиж буйгаа зарлажээ. Пепси корпорацид 24 жил ажилласан бөгөөд 12 жил гүйцэтгэх захирлаар ажилласан тэрээр компаний эрүүл хоол хүнс, ундааны багцыг өргөжүүлж, Доритос, Чеетос, Mountain Dew зэрэг бүтээгдэхүүнийг нэвтрүүлсэн байна. Өнгөрсөн жил 31 сая долларын орлого олсон Ноей нь Өмнөд Энэтхэгийн нийслэл Ченнай хотод 1955 онд төрсөн. Дэлхийн хамгийн алдартай хоол хүнс, ундааны үйлдвэрлэгчдийн нэг болсон түүний түүхийг уншина уу.

Тэрээр 1955 онд Өмнөд Энэтхэгийн Ченнай хэмээх 7 сая хүнтэй хотод төрсөн.

Консерватив үзэлтэй гэр бүлд өссөн ч залуудаа рок хамтлагт тоглодог тэрслүү, сахилгагүй охин байжээ. 

Түүний эсэргүү зан насанд хүрсэн хойно нь ч түүнтэй үлдсэн байна. "Өглөө бүр дэлхий өөрчлөгдөж байна гэсэн эрүүл айдастай сэрж байх хэрэгтэй. Ялахын тулд та хурдан өөрчлөгдөж, өөр хэнээс ч илүү хурдан байх хэрэгтэй"

21 настайдаа тэрээр Энэтхэгийн хамгийн нэр хүндтэй хоёр сургуулийг дүүргэсэн байна. (Мадрас Кристиан Коллеж, Энэтхэгийн Калкутагын Бизнесийн Институт). Энэтхэгийн Жонсон & Жонсон компанид хэдэн жил ажилласны дараагаар Америкийн нэр хүндтэй Иэлийн их сургуульд 1978 оноос суралцаж эхэлжээ.

Түүний ээж Иэлийн их сургуульд сурахыг нь бараг болиулах гэж байж учир нь хангалттай орлоготой ч Ноей 22 настай гэрлээгүй байсан юм.

Эцэст нь, Ноей 25 настайдаа 2002 онд Amsoft Systems-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Раж К. Ноейтай гэрлэсэн. Тэд хоёр охинтой.

Тэрээр ээж, эхнэр бас захирлын ажил гээд олон үүрэг хариуцлага зэрэг үүрдэг учраас тэдгээрийг тэнцвэртэй байлгахад анхаардаг байна.

20, 30 настайдаа Ноей стратегийн төлөвлөгөөний албан тушаал Бостон Консалтинг груп, Моторола, Asea Brown Boveri хэмээх роботын компанид гүйцэтгэдэг байжээ.

1994 онд 39 настайдаа Женерал Электрик болон Пепси Ко-гоос ажлын санал хүлээн авсан байна. Түүнд Пепси Ко ахлах стратегичийн ажил санал болгосон ажээ. Тэрээр алдартай, олонд танил болсон хүнс, ундааны компанид ажиллах шийдвэр гаргажээ. Тэрээр карьерийнхаа эхэнд гүйцэтгэх захирлаа Pizza Hut, Taco Bell хэмээх хурдан хоолны ресторануудын салбаруудыг орхихыг ятгасан нь маш их маргаан авчирсан, хэцүү шийдвэрүүдийн нэг байсан байна. Ноей 2000 онд санхүүгийн албаны дарга, ерөнхийлөгч 2001 онд, эцэст нь 2006 онд гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэх болсон.

PepsiCo 1990-ээд оны эхэн үе, 2000-аад оны эхээр цэцэглэж байсан хэдий ч 2006 онд Ноей компаний гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж эхлэхэд удааширч эхэлсэн байна. Тиймээс Ноей богино хугацааны амжилт уу эсвэд урт хугацааны амжилтанд хүрэх нь дээр үү гэдгийг тунгаах болжээ. “Би дөрөөгөө хамаг хүчээрээ жийн, зардалаа хасаад хэдхэн жилд өндөр ашигтай ажиллаад, дараа нь баяртай гэх боломжтой, гэхдээ энэ нь урт хугацааны амжилтанд хүргэхгүй” хэмээн 2015 онд хэлсэн байна.

Ноеийн санаачлагуудын нэг нь дизайнд анхаардаг байсан ба Пэпсигийн бүтээгдэхүүн дэлгүүрийн тавиур дээр хэрхэн харагдаж байгааг долоо хоног бүр шалгадаг байжээ.

Түүний урт хугацааны стратеги нь эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд оршдог байсан. Эхний үед бүтээгдэхүүний борлуулалт унаж , шинжээчид түүний манлайлалд эргэлзэж байсан байна. Тэрний бодлогыг шүүмжлэн “ Тереза эх биш заавал эрүүл бүтээгдэхүүн рүү орох гээд байгаа юм бэ?” гэж асуудаг байсан. Яагаад гэвэл зах зээл угаасаа тэр зүг рүү хандлага нь явж байсан учраас хэмээн тэр хариулжээ.

2016 оны 3 дугаар улирлаас эхлэн борлуулалт хүлээлтийг давдаг болсон байна. Өнгөрсөн жил гэхэд Пэпси Ко 63,5 тэрбум долларын борлуулалт Doritos, Cheetos, Quaker Oats болон Naked Juice-ний борлуулалтаараа хийжээ. Тэрээр өнгөрсөн жил гэхэд 31 сая долларын орлого өөртөө олсон байна. 

"PepsiCo-г тэргүүлэх нь миний насан туршийн бахархал байсан бөгөөд би өнгөрсөн 12 жилийн туршид хувьцаа эзэмшигчид төдийгүй олон нийтийн ашиг сонирхолыг хангахад хийсэн бүхнээрээ бид их бахархаж байна" гэж мэдэгджээ.

24 жилийн турш Пэпси Ко компанид ажиллан, сүүлийн 12 жилд нь удирдах албан тушаал хашсан тэрээр түр хугацааны амралт аван цаашид эмэгтэйчүүдийн манлайлалыг дэмжихэд туслах хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн байна.