Найруулагч Бонг Жун Хог Оскарын шагнал хүртсэн амжилттай аяллынхаа дараа эх орондоо буцжээ. Түүнийг олон улсын нисэх онгоцны буудлын үүдэнд гарч ирэхэд хүмүүс алга ташин, баяр хөөртэйгөөр хүлээн авсан байна. Тэрээр АНУ-д хийсэн удаан айлчлалдаа сэтгэл хангалуун байсан тухайгаа хэлээд “Одоо чимээгүйхэн уран бүтээлдээ эргэн ирж  байгаадаа баяртай байна. Энэ бол миний хамгийн гол ажил” гэжээ. 

Мөн тэрээр “Би гараа хичээнгүйлэн угаахын хамт коронавирусийг устгах үйл хэрэгт оролцоно” гэж мэдэгджээ.  Ням гарагт тус улсад  шинэ вирусын халдвар авсан 29 тохиолдол бүртгэгджээ.

"Паразит" нь Академийн шагнал гардуулах ёслолын 92 жилийн түүхэн дэх “Best Picture” төрөлд шагнал хүртсэн анхны гадаад хэл дээрх кино бөгөөд Оскарын шагнал хүртсэн Өмнөд Солонгосын анхны кино болон түүхэнд бичигджээ. 

Бонг Лхагва гаригт "Паразит" киноны жүжигчидтэй болон  киноны баг хамт олны хамт Сөүл хотод хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөж байна.

https://www.insider.com/parasite-bong-joon-ho-greeted-applause-south-korea-2020-2