БНСУ-ын найруулагч Бон Жун Хогийн бүтээл "Паразит" кино англи хэл дээр гараагүй, гадаадын кинонуудын амжилтыг Их Британид тэргүүлжээ.

Өнгөрсөн сарын 7-нд Их Британид гарч эхэлсэн цагаас хойш тус кино 11.5 сая фунт.стерлингийн ашиг олсон байна.

Ингэснээр  2004 онд гарч, англичуудыг байлдан дагуулж 11,1 сая фунт.стерлингийн ашиг олсон "The Passion of the Christ" киног ардаа орхив.

Сонирхуулахад Солонгосын найруулагч Бон Жүн Хо -ийн “Паразит” киног цуврал болгох эрхийг HBO аваад байгаа юм. 

“Паразит” кинонд баян чинээлэг ажил олгогч Пакийн гэр бүлд шимэгчлэн амьдарч буй ядуу, зальхай Кимийн гэр бүлийн талаар, гэр бүлийн хоорондын харилцаа, аймшигт үхлийн үр дагавруудын талаар гардаг. Хамгийн гол нь кинонд бүхэлдээ нийгмийн анги давхаргын ялгааны талаар сонирхолтойгоор, шууд үзүүлсэн юм.