Мьянмагийн Католик сүмийн тэргүүн Ромын пап Францискт хандан “рохинья” гэдэг тодорхойлолтыг ашиглахгүй байхыг хүсчээ. Пап Франциск энэ сарын 27-нд Мьянмад, дараа нь Бангладешт айлчлах билээ.

Буддын шашин зонхилдог Мьянмагийн исламын шашинтнууд мөргөлдөөнөөс зугтан зэргэлдээх Бангладеш рүү дүрвэж эхэлсэн. НҮБ-аас гаргасан тооцооллоор 600 мянга гаруй мьянма иргэн эх орноосоо дүрвэжээ. 

Пап Францискаас ийн хүссэний учир нь Мьянмагийн цэрэг арми, Засгийн газар, ард иргэд гээд бүгд “рохинья” гэдэг үгийг хүлээн зөвшөөрдөггүй аж. Тэднийг Мьянмагийн иргэн гэж Үндсэн хуульд зөвшөөрдөггүй бөгөөд бичиг баримт ч өгдөггүй. 

Ромын пап тус улсад айлчлахдаа жинхэнэ удирдагч Аун Сан Су Читэй уулзаж рохиньячуудын асуудлыг яаралтай шийдэхийг зөвлөх юм. Мьянмагаас бусад улс орныг ч “рохинья” гэдэг тодорхойлолтыг ашиглахгүй байхыг хүссэн.