СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар Панмүнжомын хамтарсан тунхаглалыг байгуулсаны нэг жилийн ойн арга хэмжээг Панмүнжом тосгонд зохион байгуулжээ.

Бямба гарагт болсон арга хэмжээний үеэр хөгжимчид уран бүтээлээ толилуулж, Ромын пап Франсисийн илгээсэн захидлыг уншжээ. Энэхүү арга хэмжээнд БНАСАУ-ын төлөөлөгчид оролцоогүй байна.

2018 оны дөрөвдүгээр сарын 27-нд байгуулсан хамтарсан тунхаглал дахь хэлэлцээрүүдийг нэг нэгээр хэрэгжүүлсээр байгааг Мүн Жэ Ин дүрс бичлэгээр дамжуулан мэдэгджээ. Үүнд талууд цэрэггүй бүс дэх хамгаалалтын цэгүүдийг татан буулгасан зэрэг багтаж байгаа аж. 

“Панмүнжомын тунхаглал нь энх тайвныг цогцлоох чиглэлд хоёр Солонгосын хамтран эхлүүлсэн томоохон ахиц дэвшил болсон” гэж БНСУ-ын Ерөнхийлөгч хэлжээ. Мөн тэрбээр, энэхүү арга хэмжээнд БНАСАУ-ын төлөөлөгчид оролцоогүйг үл харгалзан Солонгосын хойгт энх тайвныг цогцлооно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг