НГЕРУЛМУД/BBC/. Бүгд Найрамдах Палау Улс далайн амьтад болон шүрнүүдэд сөргөөр нөлөөлдөг нарнаас хамгаалах тосыг хориглосон анхны орон болжээ. Энэ сарын 1-нээс эхлэн Палауд найрлагадаа оксибензон, октиноксат зэрэг нэгдлийг агуулсан нарнаас хамгаалах тосыг түрхэх, худалдаалахыг хориглох шийдвэр хэрэгжиж эхэлсэн байна.


Палау улсын Ерөнхийлөгч Томми Ременгсо мэдэгдэхдээ, байгаль дэлхий бол бидний “үүр” тул бид бүхэн байгаль орчноо хүндэтгэж амьдрах хэрэгтэй гэжээ. 20 мянга орчим хүн амтай тус арлын орныг шумбагчдын “ариун диваажин” хэмээн нэрлэдэг юм. 



Ташрамд дурдахад, Палау улсын Хадат арлууд НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллагын /ЮНЕСКО/ дэлхийн өвийн жагсаалтад 2012 онд бүртгэгдсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг