Пакистан улс аялал жуулчлалын салбарыг өргөжүүлэх зорилгоор 55 орны иргэдийг визгүй зорчих эрхээр хангах юм уу хил дээр виз олгох үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Имран Ханы зөвлөх Абдул Разак Дауд мягмар гарагт мэдэгдэв.

“Энэхүү бодлогыг боловсруулж дууссан дараа Ерөнхий сайдад ирэх оны нэгдүгээр сард өргөн барина” гэж А.Дауд хэлжээ. Мөн ирэх оноос эхлэн АНУ, Их Британи зэрэг 24 орны иргэдэд хил дээр виз олгох үйлчилгээ нэвтрүүлэхээр болсон тухайгаа мэдээлсэн байна.

“Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийн тулд Засгийн газрын зүгээс бүх төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд бэлэн байна” гэж Ерөнхий сайдын зөвлөх нэмж хэлжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Anadolu