Хлортфторт нүүрстөрөгч тэргүүтэй хүн төрөлхтний ахуйгаас үүдэлтэй хий озоны давхаргын цооролд буруутай. Озоны давхарга дэлхийг сансарын хортой хэт ягаан туяанаас хамгаалах үүрэгтэй. Давхаргын цоорол жил бүр 8-10-р сард явагддаг ажээ. Сансрын хиймэл дагуулын мэдээллээс үзвэл нүх есдүгээр сарын 11-ний байдлаар 18.78 сая км ам дөрвөлжин буюу хамгийн дээд хэмжээндээ хүрчээ. Энэ нь 1988 оноос хойшхи хамгийн жижиг хэмжээтэй цооролт аж. 

Агаар мандлын температур дунджаас дээгүүр байсан нь озоныг хэмлэгч химийн бодиснуудын ялгарлыг хазаарлаж, цооролтыг багасгасан гэж эрдэмтэд дүгнэжээ. Цооролт нь бага байлаа гээд озоны давхаргад санаа зовохоо больж болно гэсэн үг биш. Нэмж цоорсон хэмжээ нь бага ч цооролтын хэмжээ их хэвээрээ. Тодруулбал, Антарктикаас 1.4 дахин том, мөн озоны давхаргыг хэмлэгч бодисууд ч багасаагүй.