Оюуны чадамж өндөртэй хүмүүс дараах шинжүүдийг агуулдаг.

1. Шинэ нөхцөл байдалд амархан дасан зохицдог 

Ухаантай хүмүүс бусад хүмүүстэй харьцуулахад илүү уян хатан байдаг гэнэ. Амьдралд тохиолдох өөрчлөлт бүрт амархан бөгөөд хурдан дасан зохицож, өмнө нь гарч ирэх хориг хязгаар, асуудал бүрийг даван туулж бусдад үлгэр жишээ болдог. 


2. Юу ч мэдэхгүй гэдгээ мэддэг 

Хүн ухаантай байх тусам мэдэхгүй зүйл их байгааг хүлээн зөвшөөрдөг. “Би мэдэхгүй” гэж хэлэхээс айдаггүй. Хүн тэнэг байх тусам өөрийнхөө чадварыг байгаагаас нь илүү дээгүүр үнэлдэг. 


3. Тэд маш сониуч зантай 

Альберт Эйнштейн: “Надад гоц авьяас гэж байхгүй, би зүгээр л дэндүү сониуч зантай хүн” гэж хэлсэн байдаг. 

Ихэнх хүмүүс байдаг л зүйл гэж хүлээж авдаг бүхнийг ухаантай хүмүүс сонирхон судалдаг. 2016 онд хэвлэгдсэн нэгэн судалгаанд хүүхэд байх үеийн оюуны чадамж болон насанд хүрсэн үеийн сонирхол 2-ын хооронд хамаарал байдгийг баталжээ. 

Ухаантай хүүхэд болон ухаантай том хүний нийтлэг чанар бол шинэ мэдлэг, туршлага бүхэнд нээлттэй байдагт буй юм.

Судлаачид 50 жилийн турш олон мянган Британчууд дээр ажиглалт хийжээ. Үр дүнд нь 11 насандаа өндөр IQ-тай байсан хүмүүс 50 насандаа шинэ зүйл хүлээн авах, сурахад илүү нээлттэй, нааштай хэвээр байсан аж. 


4. Тэд нээлттэй 

Ухаантай хүмүүс шинэ санаа, боломжийг үргэлж нээлттэй хүлээн авдаг. Тэд өөрсдийнх нь үзэл бодолтой нийлдэггүй өөр нэгэн үзлийг хүлээн авч, ойлгож, үнэлэхэд бэлэн байж, өөрийн тогтсон үзлээ өөрчлөхөөс цааргалдаггүй. Асуудлын бүх талыг авч үзэж шийдвэр гаргадаг. Үүнийхээ хажуугаар тэд зорилгоо тодорхойлох, шинэ санаа гаргахдаа маш болгоомжтой ханддаг. 

Өөрт нь хэлсэн бүхнийг шууд үнэн мэт хүлээн авдаг хүмүүст тэд дургүй. Ухаантай хүмүүс нүдээрээ харж, хангалттай хэмжээний нотлох баримт үзэж байж итгэнэ. 


5. Ганцаараа байх дуртай 

Оюуны чадамж өндөртэй хүмүүс ихэвчлэн бодьгалч үзэлтэй байдаг. 


6. Өөрийгөө хянаж чаддаг 

Тэд аливаа зүйлийг хийхээсээ өмнө төлөвлөж, зорилтоо тодорхойлж, өөр шийдэл хайж, гарч болох эрсдэлийг тооцоолдог. 

Судлаачид өөрийгөө хянах чадвар болон оюуны чадамжийг хоорондоо хамааралтай гэж үздэг. 2009 онд хийгдсэн нэгэн судалгаанд оролцогчдод нэгэн сонголт хийхийг санал болгожээ: бага мөнгөн шагналыг яг одоо авах эсвэл илүү их дүнтэй мөнгөн шагналыг дараа нь авах. Үүний дараа оролцогчдоор IQ тогтоох тест хийлгэж үзсэн байна. 

Өөрийгөө хянах чадвар сайтай хүмүүс буюу хэсэг хугацааны дараа илүү өндөр шагнал авах хувилбарыг сонгосон хүмүүсийн IQ илүү өндөр гарчээ. 


7. Алиа хошин зантай 

222

Мэргэжлийн хошин шогийн жүжигчдийн оюуны чадамж дундаж түвшнээс нэлээд дээгүүр байдаг нь судалгаагаар батлагджээ. 


8. Бусдын санаа сэтгэл, зовлон шаналыг ойлгодог 

Ухаантай хүмүүс бусдын юу бодож, мэдэрч буйг ойлгодог бөгөөд Emotional Intelligence өндөртэй байдаг. Тэд шинэ хүнтэй танилцахдаа дуртай байдаг ч төд удалгүй залхчихдаг. Тархи хурдан ажиллах тусам хурдан уйдамтгай болдог гэлтэй.