Амьдрал бол баялаг. Сайн, сайхан зүйлс сөргүүдээсээ туйлын олон. Гэвч сайхан мөчүүдийн дунд тохиох хоромхон зуурын гуниг, зовлонд өвдөг сөхрөх үе ч зарим хүнд гардаг. Эпгээр нь стрессдэх, бухимдах, таагүй зүйлтэй учрах, бүтэлгүйтэх зэргээс бий болдог. Зарим үед юу ч тохиолдоогүй байхад гуниглах, шийдвэр гаргаж чадахгүй, сэтгэл санаа тогтворгүй болох тохиолдол ч бий.

Тиймээс энэ удаад бид уншигч танд оюун санаагаа цэгцлэх үр дүнтэй, сонирхолтой 23 аргыг хүргэж байна.

1. Ядарч байвал - цэцэг зур

2. Ууртай байвал – зураас зур

3. Өвдөж байвал – баримлын шавараар юм хий

4. Уйдаж байвал – цаасыг янз бүрийн өнгөөр буд

5. Гунигтай байвал – солонго зур

6. Айж байвал – даавуугаар бүтээл хий

7. Түгшүүрийг мэдэрч байвал – хүүхэлдэй хий

8. Бухимдаж байвал – цаасыг жижиг жижиг хэсгүүдэд ур

9. Санаа зовж байвал – оригами тогол

10. Хүчилсэн, стресстэй байвал – хээ угалз зур

11. Ямарваа нэгэн зүйлийг санахыг хүсвэл– төөрдөг байшин зур

12. Гутарсан бол – зурагны хуулбарыг хий

13. Цөхөрсөн бол – зам зур

14. Ямарваа нэгэн зүйлийг ойлгох хэрэгтэй бол – мандала зур

15. Хүчээ сэлбэх хэрэгтэй бол – ландшафт зур

16. Өөрийнхөө сэтгэлийг ойлгохыг хүсвэл – хөрөг зур

17. Нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй бол - өнгө өнгийн толбо зур

18. Бодлоо системчлэх хэрэгтэй бол – зуутууд юм уу дөрвөлжин зур

19. Өөрийнхөө хүслийг ойлгохыг хүсвэл – коллаж хий

20. Бодол санаагаа төвлөрүүлэх хэрэгтэй бол – цэгүүд зур

21. Нөхцөл байдлаас гарах арга зам хайж байгаа бол – давалгаа, бөөрөнхий зур

22. Ямар нэгэн нөхцөл байдлаас гарч чадахгүй зогссон бол – тэмдэг зур

23. Зорилгодоо анхаарлаа төвлөхүүлэхийг хүсэж байгаа бол – тор зур