ОХУ-ын “Вашингтон Кэпиталс” багийн довтлогч Александр Овечкин 2018 оны Олимпийн наадамд оролцож чадахгүй аж. Тэрбээр Үндэсний хоккейн лигийн (ҮХЛ) албан ёсны сайтаар дамжуулж хүлцэл өчихдөө 2022 оны тоглолтод оролцохоор найдаж буйгаа хэллээ. 

Овечкин ҮХЛ-ийн хоригийг үл тоож, Өмнөд Солонгосын Пёнчан руу явах гэж байна гэсэн мэдээлэл гарсан. Гэвч энэ долоо хоногт Олон улсын хоккейн холбоо лигтэй байгуулсан гэрээнийхээ хүрээнд хүлээн авахаас татгалзсан тоглогчдын нэрсийг өгчээ. 

Ноён Овечкин хийсэн мэдэгдэлдээ “Олон улсын олимпын хороо, ОУХХ, ҮХЛ дэлхийн шилдэг хоккейчдийг олимпод оролцуулахгүй байгаад сэтгэл дундуур байна. Тамирчин байсан он жилүүдийнхээ туршид эх орон, клуб хоёрынхоо аль нэгийг сонгох ёстойд тулаагүй. Би Кэпитал багтаа болон багийнхаа гишүүдэд хайртай, эх орондоо ч ялгаагүй. ҮХЛ-ийн бусад тамирчин ч надтай адил бодолтой, бидэнд ийм сонголт тулгах учиргүй” гэв. 

Овечкин 2022 оны олимпын нөхцөл байдал өөрчлөгдвөл Орос оронд алтан медаль авчрах найдлага тээж байна хэмээн бичжээ.