Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг "Эко Алтан Заамар" ХХК-ийн уурхайд өчигдөр 17 цагийн үед гарсан билээ.

Тухайн үед тус аймгийн Онцгой байдлын алба мөн 19 цагийн үед Улаанбаатар хотоос Үндэсний аврах ангиас 12, Уул уурхайн аврах албанаас 8 нийт 20 аврагчийг 2 нисдэг тэргээр тус уурхай дээр хүргэн ажиллуулж буй. Одоогоор  2 ажилтныг аварч тус сумын Хайлааст багийн эмнэлэгт хүргэн эмчлүүлж байгаа аж.  Амь аврагдсан уурхайчид нь Налайх дүүргийн 30 настай нөгөө нь Баянхонгор аймгийн 28 настай иргэн аж.

Одоо машинтайгаа унасан 4 иргэнийг хайж байгаа юм. Урьдчилсан мэдээгээр тэдний дунд Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн мөн 2 иргэн нь Улаанбаатарын харьяат гэдгийг дурьджээ. Машин цөмөрсөн тус газар нь 80 метрийн гүн 100 метрийн өргөн гэж тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

Үлдсэн 4 иргэний хувьд амьд гарах магадлал тун бага ч аврагчид эрэн хайх ажиллагаагаа өчигдрийн 17 цаг 20 минутад дуудлага авснаас хойш тасралтгүй үргэлжлүүлсээр байна.