УИХ-ын гишүүн О.Содбилэг Үндсэн хуулийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсэгт гишүүнээр орж ажилласан боловч төсөл дээр өгсөн саналууд орсонгүй хэмээн гомдолтой байгаагаа хэд хэдэн удаа илэрхийлсэн билээ. 

Тухайлбал энэ долоо хоногт болсон чуулганы үеэр "1992 онд Үндсэн хуулийг  хэлэлцэхэд цөөхөн хүн тэр олон хүмүүсийг өдөр шөнөгүй хуралдуулж залхаах аргаар батласан. Мөнгө төгрөг өгч гадагшаа ч зугаалуулж байсан гээд олон арга хэрэглэж батласан гэдэг юм билээ. Энэ удаа Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа бол ажил хэрэгч саналуудын хасаж, назгай байдлаар хандахгүй байхыг хүсье" гэсэн юм.

Тэрбээр, Үндсэн хуулийн 27,2-т УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутамд нэг удаа 50-иас доошгүй ажлын өдөр чуулна гэснийг 75-аас доошгүй өдөр хэмээн одоогийн нэмэлт өөрчлөлтөд тусгажээ. Учир нь УИХ хэлэлцэх ёстой асуудлуудаа цаг тухайд нь хэлэлцэж амждаггүй, улс орны байдлаас хамаарч УИХ илүү хариуцлагатай ажиллах шаардлагатай хэмээн тайлбарласан. Мөн УИХ-ыг илүү хариуцагажуулахын тулд гишүүнийг таван жилээр сонгодог болох санал гаргаад байгаа юм.

Хэрэв түүний оруулсан санал Үндсэн хуулийн өөрчлөлтөд орвол 2024 оноос эхлэн УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа 5 жил болох юм.

Бичлэг үзэх: