Оскарын шагналын ёслолд хэт гоёно гэсэн ойлголт байдаггүй.

Оскарын шагнал гардуулах ёслолын улаан хивсний арга хэмжээнд 30 сая ам.долларын үнэтэй, 128.54 каратын "Tiffany"-ийн очир алмаазан зүүлт зүүсэн Lady Gaga-гийн хувьд онцгой өдөр байлаа. 

“A star is born” киноны жүжигчин нь шаргал өнгийн үнэт эдлэлийг зүүсэн нь нэгэн цагт Холливудын алдарт жүжигчин Одри Хепбүрний тоглосон бүх цаг үеийн классик болох “Breakfast at Tiffany”-ийн сурталчилгааны зураг авалтын үеэр 1961 онд зүүж байсан зүүсгэл ба 141 жилийн настай. Мөн тэрээр Александр Маккүйний өвөрмөц хэлбэртэй, мөрөө ил гаргасан хар даашинз өмссөн нь урлагын бүтээл гэлтэй харагдана. Тэрээр тохой хүрсэн савхин бээлий өмсөн, үсээ Одригийн үсний засалтаас санаа аван дээш шууж, уруулаа цайвар ягаан өнгөөр будан, смоки будалт хийлгэжээ.

Гагагийн жинхэнэ нэр нь Стефани Жоанн Анжеллина Гермонатта нь уг шар алмаазан зүүсгэлийг зүүсэн гурав дахь эмэгтэй болж байгаа бөгөөд 1957 онд хадагтай Шелдон Уотерхаус Тiffany-ын Род арлын Ньюпортод болсон үдэшлэг дээр зүүсэн бол Одри 4 жилийн дараа сурталчилгааны зурганд зүүсэн түүхтэй юм байна.

Домог болсон Tiffany-ийн уг очир алмаазыг 1877 онд Өмнөд Африкийн Кимберлейн уурхайгаас олдворложээ. 1837 онд олны танил болсон үнэт эдлэлийн компанийг үүсгэн байгуулсан Чарльз Льюис Тиффани 287.42 каратын эрдэнийн чулууг олдсоноос нь жилийн дараахан худалдаж авсан ажээ. Тэрбээр алмаазыг зүсэлт хийн 128.54 карат болгон хөндлөн хэлбэртэй болгосон ба Нью-Йорк хот дахь Tiffany&Co дэлгүүрийн үзмэрт байрладаг.

Энэхүү улаан хивсний ёслол нь дуучин Гага Кристиан Кариногоос албан ёсоор сүйгээ цуцалсанаа хойш анх удаа олны өмнө гарч байгаа тохиол юм.



Эх сурвалж: www.dailymail.co.uk