Лос Анжелес хотод болж буй АНУ-ын кино академийн 91 дэх удаагийн шагнал гардуулах ёслолын “Шилдэг эрэгтэй туслах дүр” төрөлд Америкийн жүжигчин Махершала Али “Ногоон ном” кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын шагнал хүртлээ.

Энэхүү шагнал нь жүжигчин Махершала Алигийн хувьд хоёр дахь удаагийнх нь болж байна. “Шилдэг эрэгтэй туслах дүр”-д тэрбээр өмнө нь “Сарны туяа” кинонд бүтээсэн дүрээрээ шагнал хүртэж байсан юм.

Энэ төрөлд жүжигчин Сэм Эллиотт, Ричард Грант, Сэм Рокуэлл, Адам Драйвер нар өрсөлдсөн байна.

Харин шилдэг эмэгтэй туслах дүрд “Хэрвээ Бил гудамж ярьж чаддагсан бол” кинонд бүтээсэн дүрээрээ Америкийн жүжигчин Режина Кинг Оскарын шагнал хүртжээ. Энэхүү шагнал нь жүжигчин Режина Кингийн хувьд анхны удаагийх болж байна.

“Шилдэг эмэгтэй туслах дүр” төрөлд жүжигчин Эмма Стоун, Рэйчел Вайс, Марина Де Тавира, Эмми Адамс нар өрсөлдсөн байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, РИА Новости