Хоёр хоногийн өмнө болж өнгөрсөн Оскарын наадмын нэгэн алдартны гоёлыг монгол бүсгүй н.Энхцэцэг урлажээ. Түүнийг ур шингэсэн бүтээлийг өмссөн алдартан бол өнгөрсөн жил "The Favourite” бүтээлээр Оскарын шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн Их Британийн жүжигчин Оливия Колман юм.

Энэ талаараа н.Энхцэцэг бүсгүй өөрийн цахим хуудастаа "Харахад энгийн мөртлөө ямар их ажил шаардагдана гээч. Ялангуяа хамба хилэн даавуу" хэмээн бичсэн байна.

Оскарын шагнал гардуулах ёслолын арга хэмжээний хамгийн анхаарал татдаг хэсэг бол улаан хивсний ёслол билээ. Алдартнууд энэ өдөр дэлхийн хамгийн шилдэг дизайнер, урчуудын хувцасыг урладаг.