Академийн шагнал гардуулах ёслол бол кино салбарын бүхий л уран бүтээлчийн баярт мөч. Дэлгэцнээ тавилттай гардаг драм, хөгжилтэй мөчүүдэд хүмүүс дуртай. Гэхдээ Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр болдог тавилтгүй хувилбарт нь хүмүүс бүр ч их дуртай байдаг. Ингээд Холливудын хамгийн чухал үдэш болсон хамгийн гутамшигтай, мөн гунигтай мөчүүдийг эргэн санацгаая. 


1986: Шер ба түүний үсний гоёл

Шер хэрхэн сэтгэгдэл үлдээхээ хэзээд мэддэг. Тээр жил Шер улаан хивсний ёслолд тун этгээд хар хувцас, түүндээ яг тохирсон үсний гоёл зүүж ирсэн. Тэрбээр энэхүү имижээ дизайнер Боб Макитай хамтран гаргажээ. 


1992: Жек Пэланс тайзан дээр суниасан нь

Жек Пэланс City Slickers кинонд бүтээсэн дүрээрээ Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн. Хүндтэй тайзан дээр гарах боломжоо тэрбээр Холливуд дэх насаар ялгаварлах үзлийн талаар байр сууриа илэрхийлжээ. Холливудын найруулагчид өөрийнх нь насны хүмүүсийг шалгаруулалтад ороход нь ихээхэн эргэлздэг. Гэвч тэдний буруу болохыг харуулахын тулд тэрбээр нэг гар дээрээ суниасан байна. 


1993: Сьюзан Сарандон, Тим Роббинс болон Ричард Гир нар насаараа хориг тавиулсан нь


Жүжигчин Сьюзан Сарандон, Тим Роббинс, Ричард Гир нар тайзыг улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх индэр болгожээ. Тухайлбал, ДОХ-ын вирус тээгч гаитичуудын эмчилгээ, Төвдийг БНХАУ өөрийн болгосон талаар үзэл бодлоо хэлсэн. Үүнийхээ төлөө тэд бүх насаараа Академийн шагнал гардуулах ёслолд оролцох эрхгүй болсон юм. Гэвч Сарандоныг 1996 онд Dead Man Walking киноны дүрээр Шилдэг эмэгтэй жүжигчний шагнал авахад хоригийг цуцалсан. 2004 онд Роббинс Mystic River киногоор мөн Шилдэг эрэгтэй жүжигчний шагнал авч биеэр хүрэлцэн очиж авсан. 


1993: Мариса Томей Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн нь

Мариса Томей 1993 оны Оскарын шагналын гэнэтийн бэлэг байлаа. Тэрбээр My Cousin Vinny инээдмийн кинонд нүүрэмгий, дуу шуутай Мона Лиза Витогийн дүр бүтээсэн. Энэ бол Оскарын шагнал хүртдэг ердийн үзэгдэл биш. Мариса салбарын томоохон тоглогчид болох Жуди Дэвис, Ванесса Редгрейв, Миранда Ричардсон нартай нэг төрөлд өрсөлдөж, үнэнийг хэлэхэд хэн ч түүнийг ялагч болно гэж төсөөлөөгүй. Бүр шагналтны нэр дуудсан Пэлансыг алдаа гаргасан ч гэж буруутгахаа шахсан юм. 


1999: Shakespeare in Love Шилдэг киноны төрөлд Saving Private Ryan-ыг ялсан нь

Оскарын түүхэнд хамгийн их сэтгэлээр унагаасан үйл явдал бол Гвинет Пэлтроу болон Жозеф Файнс нарын тоглосон кино Стивен Спилбергийн дайны тухай өгүүлсэн агуу бүтээл Saving Private Ryan-ыг ялсан явдал юм. Гэхдээ Стивен гэр лүүгээ гар хоосон буцаагүй, Шилдэг найруулагчийн шагнал хүртсэн билээ. 


1999: Роберто Бениньи тайз руу дэвхцэн очсон нь. 


Италийн жүжигчин, найруулагч Бениньи тээр жилийн үдэш гэр лүүгээ Гадаад хэл дээрх шилдэг киноны шагнал тэврэн одсон. Түүний Life Is Beautiful буюу "Амьдрал гайхалтай" киноны нэрийг дуудахад сэтгэл нь дэндүү их хөдөлж сандал дээрээ зогсож, гараа баяртайгаар даллажээ. Дараа нь хүмүүсийн сууж байсан сандал дээгүүр үсрэн тайз руу хүрсэн байна. 


2000: Анжелина Жоли ахдаа "Үнэхээр их хайртай" гэв.

Анжелина Жоли пиар хийхдээ мэргэжлийн нэгэн. Одоо байгаа төрхөөс нь харахад гэхдээ Анжелина дуулиан шуугиан тарьж явсан гэхээр царайгүй. Гэвч тэрбээр 2000 оны Оскарын наадмаас Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртсэнийхээ дараа ах Жеймс Хэвенийг тэврээд "Би бүр шоконд орчихлоо...Ахдаа үнэхээр их хайртай...тэр намайг тэврээд надад ч бас хайртай гэж хэллээ, миний өмнөөс их баяртай байгааг нь би ойлголоо" гэсэн байна. Ах, дүү хоёр тэр үдэш улаан хивсэн дээр уруул дээрээ үнсэлцсээр алхсан юм. Түүнээс хэдэн сарын өмнө болсон Алтан бөмбөрцгийн үеэр ч мөн халуухан мөчийг өнгөрөөсөн. 


2002: Холли Берри Оскарын Шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн анхны өнгөт арьст эмэгтэй болов.

Холли Берри Monster's Ball кинонд арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй эрийн гарт нөхрөө алдсан ганц бие эх Летициа Масгровын дүр бүтээсэн. Уг дүрээрээ тэрбээр 2002 онд Академиас Шилдэг эмэгтэй жүжигчнээр нэрлэгдсэн билээ. Ялагч болоод Холли "Энэ мөч бол миний тухай биш. Энэ мөчийг би Дороти Дэндриж, Лена Хорн, Диана Кэрроллд зориулъя. Энэ мөч бол миний дэргэд зогсож буй Жада Пинкетт, Анжела Бассетт нарын мөч. Өнгөт арьстай нэргүй, нүүргүй бүсгүй бүрт чухал хаалга нээгдэж боломж олгосон тийм мөч" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. 


2003: Эдриан Броуди Холли Берриг үнссэн нь.

Эдриан Броуди энэхүү чухал мөчийг хэрхэн ашиглахаа маш сайн бодож төлөвлөсөн байх. The Pianist буюу "Төгөлдөр хуурч" кинонд бүтээсэн дүрээрээ тэрбээр 2003 Академиас Шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртэж, алтан хөшөөгөө, бүсгүйтэй хамт атгаад авсан юм. Тэр үдэш ажлаа хийж явсан Холли түүний бай болсон ч эсэргүүцэл үзүүлээгүй билээ. 


2009: Хит Леджер таалал төгссөн ч Оскарын шагнал хүртсэн нь.

Хит Леджерийн нэрийг 2009 оны Оскарын шагнал гардуулах ёслолоор дуудахад хүн бүр нэгийг бодон суулаа. Тэрбээр The Dark Knight цувралд бүтээсэн Жокерын дүрээр Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин болсон юм. Академийн шагнал гардуулах ёслолоос хэдхэн сарын өмнө эмийн тун хэтрүүлж амиа алдсан билээ. Хитийн шагналыг гэр бүлийнхэн нь гардан авчээ. 


2013: Женнифер Лоуренс бүдэрсэн нь

Женнифер Лоуренсаас өөр Оскарын ёслолоор бүдэрч унадаг хүн байхгүй гэдэгтэй өөрөө ч санал нийлэх байх. Silver Linings Playbook кинонд бүтээсэн дүрд нь Академи Шилдэг эмэгтэй жүжигчний шагнал өгсөн. Шагналаа авахаар тайз руу өгсөж явахдаа Женнифер бүдэрч, Хью Жекмэн ойр байсан тулдаа татаж тусалжээ. Тайзан дээр гараад "Та нар намайг унасанд санаа зовсондоо л босож байгаа биз дээ. Ямар ичмээр юм бэ" хэмээн хошигносоор шагналаа гардсан юм. 


2014: Эллений хүчирхэг селфи

 Хэрэв Брэдли Купер Холливудээс өөр газар хүч үзэхийг хүсвэл зурагчин болох хэрэгтэй. Тэр үдшийн хөтлөгч Эллен ДеЖенерес Мерил Стрип, Женнифер Лоуренс, Брэд Питт, Анжелина Жоли, Лупита Ньон'о тэргүүтэй салбарын томоохон тоглогчидтой хамт селфи авахуулсан. Эллен энэ зургаа "Брэдли арай урт гартай байсан бол гайхалтай зураг болох байлаа" гэсэн гарчигтай нийтэлжээ. Энэ зураг нэг цагийн дотор л хамгийн их ритвийт хийгдсэн зураг болсон билээ. 


2017: Moonlight Шилдэг кино болсон ч La La Land-ыг андуурч шагнажээ.

Оскарын Шилдэг киног зарлах мөч бол энэ үдшийн хамгийн их сэтгэл догдлуулсан, гайхалтай мөч. Гэвч 2017 онд ердийнхөөс илүү их гэнэтийн бэлэгтэй мөч болсон юм. Шагналтны нэрийг дуудсан Уоррен Битти ялагчийн нэрийг буруу дуудаж La La Land-ыг дуудсан. Гэхдээ нарийндаа бол Уоррены буруу биш, түүнд дугтуй өгсөн хүний алдаа байлаа. Уоррены нээсэн дугтуйнд тэр үдэш Шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн Эмма Стоуны нэр La La Land гэсэн киноныхоо нэртэй хамт бичээстэй байжээ. La La Land кино багийнхан тайзан дээр гарч ялалтын мөчөө тэмдэглэн сэтгэлийн үгээ хэлж байтал алдаа гарсан нь тодорхой болж Moonlight-ын нэрийг дуудсан билээ.