Оскарын шагнал нь кино дэлгэцийн ертөнцөд хамгийн нэр хүндтэй шагнал юм. Гэхдээ кинонуудын шалгаруулалт нь киноны чанар төдийгүй улс төр, жанр, жүжигчид, найруулагчийн нэр хүндээс хамаардаг талтай. Магадгүй уг шалтгаануудаас зарим гайхалтай кинонуудыг Академи жил бүр орхигдуулдаг ч тэдний олонх нь бусад шагналуудад нэр дэвшиж, зарим нь ялалт байгуулсан байдаг. 

Иймээс Академийн анхаарлыг татаж чадаагүй ч үзэгчдийн анхаарлыг татаж, сэтгэлд нь хоногшсон дараах бүтээлүүдийг онцолж байна.


1.The Rider

Киноны эхэн хэсэгт шархдсаны улмаас морь сургах карьераа орхиж байгаа энгийн Америк залуугийн түүхийг өгүүлж байгаа мэт өнгөцхөн харагдах болно. Гэвч киноны үргэлжлэл хэсэгт энэ нь зүгээр хэн нэгний хэцүү амьдралын драм биш болохыг ойлгоно. Кинонд үзүүлэх гэж байгаа утга санаа нь илүү гүнзгий бөгөөд залуу өөрийн мөн чанарыг хайж байгааг илэрхийлдэг. Энэ дэлхийд хүн болсон бид өөрийн байр суурийг олохоор байнга эрэл хайгуул хийж байдаг, тийм ч учраас энэхүү философийн утга санаа нь хэнд ч ойлгогдоно.

  • IMDb үнэлгээ: 7.5

2.Maudie

Энэ нь Ирландын кино наадмын багахан төсвөөр бүтсэн кино юм. Уг кино нь ямар нэг шагнал хүртээгүй гэсэн ч кино шүүмжлэгчид 2018 оны шилдэг бүтээл хэмээн нэрлэжээ. Кино нь романтик, хөгжилтэй бөгөөд хайр дурлал нь логик, шалтгаанаас хамааралгүй гэдгийг харуулсан амьдралд ойрхон түүх юм. 

Үзэгчид энгийн хоёр хүмүүсийн харилцаа хэрхэн хөгжиж байгааг харна: загасны худалдаачин, эмгэг өвчтэй гэрийн үйлчлэгч. Хайрын ачаар гэрийн үйлчлэгч өөрийн зургийн авьяасыг хөгжүүлэхээр шийдэж улмаар амжилттай уран бүтээлч болдог.

  • IMDb үнэлгээ: 7.7


3. Columbus

Шүүмжлэгчдийн анхаарлыг татаж чадаагүй өөр нэгэн хүчирхэг драма бол Колумбус юм. Өмнөд Солонгосоос өвчтэй аавдаа анхаарал тавихаар нэгэн залуу АНУ-ын жижигхэн хотод ирдэг. Тэрбээр ижил төстэй нөхцөл байдалд байгаа эмэгтэйтэй танилцдаг. Мэдээжийн хэрэг тэд бусад кинонд өгүүлдэг шиг романтик харилцаа үүсгэх хэрэгтэй. 

Харин хөнгөн романтик түүхийн оронд хүн бүр өөрсдийн амьдралыг бодоход хүргэх оюунлаг, илүү гүн гүнзгий асуудлыг бидэнд бодоход хүргэнэ.

  • IMDb үнэлгээ: 7.2

4. Mandy

Сэтгэл зүйн триллер, хууль ёсыг сахигч нэгэн догшин анчин болж хувирч буйг харуулсан түргэн үйл явцтай, сэтгэл догдлуулсан үйл явдлуудаар дүүрэн кино юм. Мод бэлтгэгч, ойд хайртай бүсгүйтэйгээ амьдран бүх зүйл тайван амгалан харагдана. Гэтэл бүсгүй хулгайлагдсанаар киноны ээдрээтэй үйл явдал өрнөдөг.

  • IMDb rating: 6.6

5. Kedi

Хэрвээ урам зориг бэлэглэн, нинжин сэтгэлийг төрүүлэх киног хайж байгаа бол хамгийн зөв сонголт юм. Энэ кино нь тэжээмэл амьтдын нүдээр амьдрал ямар харагддагийг үзүүлдэг. Уг киноны үйл явдал Истанбулд өрнөх ба тэнд хэдэн мянган муур амьдардаг. Үзэгчид муурны амьдралын хэмнэлийг даган, уг эртний хотын түүхийг суралцана. Та олон төрлийн амьтан бүгд өөр өөрийн зан чанартай болохыг харахаас гадна тэднийг асран хамгаалдаг хүмүүсийн тухай олж мэдэх болно.

  • IMDb rating: 7.8

6. BPM

Энэ бол нийгмийн асуудлуудыг хөндсөн бас өөр нэг кино юм. Энэ түүх нь 90-ээд оны эхээр ACT UP Парисын ухуулах бүлгийн гишүүд, ДОХ-ын асуудалд олон нийтийн анхаарлыг хэрхэн хандуулахыг оролдож буйг дэлгэн харуулдаг. Энэ кино бол хүний амьдралын тухай драма юм. 

Гэхдээ өөр түвшинд харуулахыг оролдсон бөгөөд хүмүүс бусад хүмүүсийг шүүмжлэн, тэдний асуудалд сохороор хандах ёсгүй учир нь тэдний асуудал бидний асуудал болж болохыг сануулна. Энэхүү кино нь хүчирхэг бүтээл болсон ба 2017 онд дөрвөн ч шагнал хүртсэн байна.

  • IMDb rating: 7.5

7. The Meyerowitz Stories

Энэ кино нь хэд хэдэн богино өгүүллэгээс бүтдэг. Бид төрөл бүрийн асуудалтай гэр бүл болон тэд асуудлаа хэрхэн даван туулж байгаа түүхийг харах болно. Азгүй хүү, амжилттай ах, үнэхээр хэцүү амьдрал туулсан эцэг болон гэр бүл доторх харилцааны бэрхшээлүүд. 

Хэдийгээр энэ түүх үнэхээр гашуун үнэнийг бодитой харуулсан ч давхар амьдралын инээдтэй талыг харуулж чаджээ. Хошин шогийн ачаар хайр байгаа цагт бид бүгдийг даван туулж чадна гэсэн мессежийг хүмүүст хүргэдэг. Энэхүү кино нь үзэгчид болон шүүмжлэгчдийн аль алиных нь талархлыг хүлээсэн бөгөөд “Palm Dog” шагналыг хүртсэн юм.

  • IMDb rating: 6.9



Эх сурвалж:  https://brightside.me