Заримдаа бид хийж байгаа зүйлдээ, явж буй чиглэлдээ эргэлздэг. Өөрийгөө сайн анзаарвал өмнөхөөсөө аз жаргалгүй нэгэн болчихсон байх бий вий. 

Бүх зүйл нэг л болж өгөхгүй эсвэл утгагүй санагдаж “Юуны төлөө, яах гэж?” гэдэг асуултыг өөртөө тавьж үзнэ. Энэ асуулт таны 20 настай, 30 настай, эсвэл бүр 40 настай байх үед ч тавигдаж болох юм.


Амьдралын энэ цэгийг би “Оршихуйн хямрал” гэж нэрлэе. Энэ үед бид ямар хариу үйлдэл үзүүлсэнээс хамаарч нэг бол сэтгэлээр улам бүр унаж эсвэл юу ч хийхгүй байрандаа гацаж ч болох юм.


Миний хувьд хэсэгхэн хугацаанд буюу нэг сарын турш сэтгэлээр навс унасан ч өөртөө гарц шийдэл хурдан хайх сонголтыг хийсэн билээ. Урд минь овоорсон ажлууд, олон арван жижиг сажиг зорилгоо бүгдийг нь орхиод ☝️ганцхан зорилго өөртөө тавьсан жил бол 2019 он.

“Pursuit of happiness” гэдэг шиг л “Аз жаргалын эрэл”-д гарч бүтэн нэг жилийг зарцуулсан билээ. Энэ бүх аялал намайг санаандгүй адал явдлуудтай учруулж “Ноён Гантай өнгөрүүлсэн 100 өдөр” бүтээх шалтгаан болсон байдаг. Үр дүн нь би өөрөө маш их зүйлийг ойлгож ухаарсан бөгөөд хайж байсан асуултууддаа хариултаа олсон билээ. Энэхүү аялал намайг хайрцагнаасаа гарах боломжийг олгож, нэг биш гурван шат ахиулсан юм.

Тиймээс энэ бол Ганы тухай намтар ном биш, Золоогийн тухай адал явдалт аялал гэдгийг танд ойлгуулах нь зөв байх. Харин Ган бол энэхүү аялалд Золоотой зам нийлэх явцдаа түүний хөндөж тавьсан чухал сэдвүүд, асуултуудад өөрийн амьдралын сургамж, түүхээр хариулт өгч, эргэлзээ зангилаа бүхнийг нь тайлж буй түлхүүр дүр юм. Номонд зөвхөн Ганы тухай гарахгүй. Маш олон туслах дүрүүд тасралтгүй орж ирсээр л байх болно… Гэхдээ яах гэж тэдгээр дүрүүд орсон тухай та унших явцдаа ойлгох болно.

Аз жаргалын эрэлд гарсан аялал минь хайж байсан асуултынхаа хариултыг олох хүртэл үргэлжилсэн бөгөөд үр дүнгээ би  болгон таны гарт хуваалцаж байгаадаа туйлын баяртай байгаа. Учир нь надад тулгарсан оршихуйн хямрал, олон ойлгомжгүй асуултын хариултыг та унших явцдаа өөрийнхөө асуултуудад хариулт олох замаар олж авна гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Үүний тулд би маш их хөдөлмөрлөж, хамгийн сайнаараа хичээсэн гэдгийг хэлмээр байна.

Энэ хүртэл уншсан танд маш их баярлалаа. Цааш үргэлжлүүлэн унших эсэх нь мэдээж таны сонголтын хэрэг…

Эх сурвалж:zolzaya.medium


“Аливаа номын өгч буй үнэ цэнэ, түүнийг худалдан авч буй үнээс ямагт дээгүүр байдаг” гэж нэгэн үг байдаг.


Ном боруулагдаж буй цэгүүд:

- Ard Shop (онлайн захиалга, хүргэлт үнэгүй)
- Caffe Bene Bodi Tower