МОСКВА. /TASS/. Оросуудын 49 хувь нь буюу тал орчим хувь нь амьдралдаа сэтгэл хангалуун байгааг Бүх Оросын олон нийтийн санал бодлыг судлах төвийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Санал асуулгад оролцогчдын 22 хувь нь амьдралдаа сэтгэл хангалуун бус байна гэж мэдэгдсэн бол дөрөвний нэг орчим хувь нь буюу 28 хувь нь амьдралдаа зарим талаараа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. 


Түүнчлэн санал асуулгад оролцогчдын 54 хувь нь Оросын эдийн засгийн нөхцөл байдлыг дундаж хэмээн үнэлсэн бол 13 хувь нь дунджаас дээгүүр, 28 хувь нь дунджаас доогуур гэж үнэлжээ.

Мөн санал асуулгад оролцогчдын дийлэнх нь буюу 61 хувь нь гэр бүлийнхээ эд материалын нөхцөл байдлыг дундаж хэмээн үнэлсэн бол 25 хувь нь тааруу, 14 хувь нь дунджаас дээгүүр гэж үзсэн байна. 


Өнгөрсөн 5 дугаар сард явуулсан санал асуулгад 18 дээш насны 1600 хүн оролцжээ.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг