Олон улсын хөлбөмбөгийн холбоо ДАШТ-2018-ын 2,7 сая ширхэг тасалбарыг Орос улсад борлуулахаар төлөвлөж байна гэж ФИФА-гийн Тасалбарын хорооны дарга Фальк Эллер сэтгүүлчдэд мэдээллээ.
 
“Бид дэлхийн улс орнуудын бүх хөгжөөн дэмжигчдэд ижил боломж олгож байгаа” хэмээн тэрбээр хэлсэн байна.
 
Маргааш буюу 18-ны өдрийн 12 цагт /Москвагийн цагаар/ ФИФА-гийн албан ёсны цахим хуудсаар ДАШТ-ий тасалбаруудыг борлуулах ажиллагааг сэргээх юм.  
 
Борлуулалтын энэхүү үе шатны онцлогийг дурдвал, тасалбарыг бусдад шилжүүлэх болон дамжуулан худалдахад зориулсан тусгай платформыг /ФИФА-гийн цахим хуудаст байгаа/  бий болгож байгаа явдал юм. Ямар нэгэн шалтгаанаар тасалбараа бусдад шилжүүлэх эсвэл дамжуулан худалдахыг хүссэн тасалбар эзэмшигч хэн бүхэн уг платформын тусламжтайгаар буюу ФИФА-гийн хүлээн зөвшөөрсөн хууль ёсны аргаар үүнийг хийж болно.
 
Одоогийн байдлаар, ДАШТ-2018-ын 1,7 сая орчим ширхэг тасалбар борлогдоод байна. Оросын хөгжөөн дэмжигчид /796 875/ хамгийн олон тоогоор тасалбарыг худалдан авсан бол АНУ (80 161), Бразил (65 863), Колумб(60 199), Герман (55 136), Мексик (51 736), Аргентин (44 882), Перу (38 544), Хятад (36 841), Австрали (34 628) ба Англи (30 711) удаалжээ.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг