ОХУ-ын Төв банк «Мөнгөн гүйлгээний журам»-д оруулах өөрчлөлтийн төслөө бэлтгээд байна. Уг төслөөр Оросын арилжааны банкууд блокчэйнийг ашиглаж смарт контракт дээр  гүйлгээ хийх боломжтой болох юм. 

Оросын Төв банк арилжааны банкуудын гүйлгээнд зориулж «Мастерчейн» платформыг бэлтгэж байгаа бөгөөд түүнийг 2018 оны 4-р улирлаас ашиглаж эхлэхээр төлөвлөж байна. Төв Банкны төлөөлөгчийн мэдэгдсэнээр уг систем нь гүйлгээний зардлыг  20 хувь хямдруулахын дээр хугацааг нь багасгах юм байна.



Эх сурвалж: Крипто доогтэр https://it-news.press/…/tsb-khochet-razreshit-rossiyskim-ba…