Оросын цэргүүд Сирийн Алеппо болон Муран хотын бага орлоготой айл өрхүүдийн 200 хүүхдэд Москва орчмын бүс нутгийн удирдлагуудаас өгсөн бэлгийг хүргэсэн байна. Энэ тухай Сири дэх Дайсагнагч талуудыг эвлэрүүлэх төвийн төлөөлөгч Павел Матренинский сэтгүүлчдэд мэдээлжээ.

“Алеппо хотын суурингуудын нэгд бид хүмүүнлэгийн ажиллагаа явууллаа. Москва мужаас хүүхдүүдэд зориулсан чихэр, жигнэмэг, чанамал зэрэг амттантай бэлгүүдийг авчирсныг тараасан” гэж тэрбээр ярьсан байна. Харин томчуудад хүнсний багц, талх өгчээ.

Оросын цэргүүд мөн Алеппо хотын нэгэн сургуулийн хүүхдүүдэд бэлэг тарааснаас гадна, Өвлийн өвгөн болон үлгэрийн бусад баатрууд бүхий баярын тоглолт зохион байгуулсан байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS