“Би Оросын талаар хатуу байр суурь баримталдаг хэдий ч яриа хэлэлцээ хийхээс татгалзахгүй” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Балтийн тэнгис орчмын орнуудын удирдагчидтай уулзахдаа мэдэгджээ.
 
“РИА Новости” агентлагийн мэдээлснээр, “Оросын талаар Дональд Трампаас илүү хатуу байр суурь баримталдаг хүн байхгүй юм шиг байгаа юм. Гэхдээ бид Оростой харилцаагаа сайжруулж чадвал сайн л байна. Бүр усан тэнэг хүмүүсээс бусад бүх хүн үүнийг хүлээн зөвшөөрдөг” гэж Америкийн төрийн тэргүүн хэлсэн байна.

“АНУ олон талаар Орост шахалт үзүүлж байгаа. Бид Оросын 60 дипломатчийг улс орноосоо хөөн гаргасан, тэгэхэд Герман дөрвийг, Франц дөрвийг хөөсөн. Хэн ч бидэн шиг хатуу хандаагүй. Гэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтай сайн харилцаатай байж болно гэж би бодож байгаа бөгөөд ингэхийг ч хүсч байна. Ийм харилцаа тогтоох бодит боломж бий. Би Оростой болон ерөнхийлөгч Путинтай маш сайн харилцаатай болно гэсэн бодолтой байгаа хэдий ч ийм зүйл болохгүй байх магадлал их өндөр байгаа юм” гэж Д.Трамп мэдэгдэв.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын өмнө нь хэвлэлийн бага хурал дээр мэдээлж байсанчлан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гуравдугаар сарын 20-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярихдаа Вашингтонд хоёр талын уулзалт хийхийг санал болгосон ажээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг