Сүүлийн үед Оросын шоу бизнесийн одууд ээлж дараалан жингээ хасч гоолиг сайхан биетэй болцгоож байна. Зарим одуудын жин хасахаас өмнө ба дараа гэсэн зургуудыг харвал мөн эсэхэд нь итгэхэд бэрх санагдам. Ингээд одуудын турах нууц жорыг сонирхоцгооё.

Николай Басков

Үр дүн: -20 кг 

Жин хасах арга: Нууц бэлдмэлүүд, витамин, спорт.

https://s12.stc.all.kpcdn.net/share/i/instagram/BZoSmCLHgGn/wx1080.jpg

  • Би хувийн дасгалжуулагчтай болсон. Тэгээд юу олж мэдсэн гээч. Өглөө эрт дасгал хийх нь тийм ч үр дүнтэй биш гэнэ. Өдөр дунд дасгал хийвэл илүү үр дүнтэй байдаг гэж дасгалжуулагч маань зөвлөсөн. Аялан тоглолтоор явж байхдаа ч гэсэн би заавал спорт заалтай зочид буудалд буудаг болсон юм. Юм бүхэнд нэгдсэн арга барилаар хандах хэрэгтэй. Би хоолоо зохицуулж, массаж хийлгэж байгаа. Жин хасах явцдаа арьсандаа анхаарч, сул унжсан махтай болохгүйн тулд массаж хийлгэдэг. Заримдаа би өвдсөндөө хашгирдаг гээч.
  • Зайрмаг, шоколад зэрэг амттанаас би татгалзаж чадахгүй. Зайрмаг идлээ ч өөрийгөө буруутгадаггүй. Дуртай юмаа иднэ, гэхдээ дараа нь гүйж эсвэл оройны алхалт хийж калорио шатаадаг. Мөн өдөрт 4 литр ус уудаг. Саяхан залуужуулах бэлдмэл бүтээсэн Оросын судлаачидтай танилцсан. Тэдний бүтээгдэхүүнийг одоо өөр дээрээ туршиж байна. 


Анфиса Чехова 

Үр дүн: - 25 кг 

Жин хасах арга: Иог, массаж 

  • Эмч нар надад тураах биш эрүүлжүүлэх дэглэм бичиж өгсөн. Надад турах хүсэл байгаагүй хэмээн саяхан болж өнгөрсөн үйл ажиллагаан дээр гоолиг биеэрээ гайхуулсан Анфиса Чехова Инстаграммын дагагчидтайгаа хуваалцжээ. 
  • Тэрээр зөв хооллож, бодисын солилцоог зохицуулдаг массаж хийлгэдэг бөгөөд зав гарвал гэртээ иогоор хичээллэх дуртай ажээ. 


Ольга Картункова

Үр дүн: -60 кг 

Жин хасах арга: Веган хоолтон болсон 

Ольга Картункова была звездой КВН. Фото: канал ТНТ https://s12.stc.all.kpcdn.net/share/i/instagram/BVkBM_ADfpx/wx1080.jpg

  • Би 38 жилийн турш гахай шиг юу хамаагүй иддэг байлаа. Эцэст нь олон төрлийн өвчинтэй болсон. Байнга л сайхан хүүхнүүдэд атаархаж, хүмүүсийн тохуурхлыг тэвчиж, бүр үзэн ядсан харцыг хүртэл анзаарч л явлаа хэмээн КВН-ийн од бүсгүй Ольга Картункова өнгөрсөн амьдралынхаа талаар хуваалцсан юм.
  • Өнгөрсөн 2 жилийн хугацаанд тэрээр 60 кг жин хасчээ. Тэр хөлөө гэмтээснээс болж анх дэглэм барихаар шийдсэн байна. Илүүдэл жин нь хэтэрсэн тул нөхөн сэргэлт нь удааширч байв. Хоол зүйчид түүнд согтууруулах ундаа, газтай ундаа, гурилан бүтээгдэхүүнээс татгалзахыг зөвлөжээ. Ийнхүү Картункова цагаан ногоон хоолтон болохоор шулууджээ. 

Ольга өдөрт 6 удаа хооллодог ба бассейнд сэлж, шарсан хуурсан, тостой хоол идэхээ больсон. 


Роза Сябитова

Үр дүн: -15 кг 

Жин хасах арга: Давсгүй хоол 

Роза Сябитова весила 75 кило при росте 155 см. Фото: Лариса КУДРЯВЦЕВАСейчас Роза Сябитова скинула 15 кило и выглядит отлично! Фото: Борис КУДРЯВОВ

Оросын нэрт хайрын зууч эмэгтэй Роза Сябитова өмнө нь 155 см өндөр 75 кг жинтэй байсан. Хоол зүйч Маргарита Королева түүнд давс, чихрээс татгалзаж, улаан мах маш бага хэрэглэх болжээ.  Мөн орой 18 цагаас хойш юм идэхгүй байхыг зөвлөжээ. Хэрэв өлсөвөл оройдоо шингэн тараг ууж болно. Ийм аргаар Сябитова 15 кг жин хассан ба турсныхаа дараа 4 размерийн хиймэл хөх хийлгэжээ. 


Александр Панайотов

Үр дүн: -20 кг 

Жин хасах арга: Пьер Дюканы дэглэм (нүүрс усны хэрэглээг багасгах)

Александр Панайотов в свое время весил 106 килограммов. Фото: Иван ВИСЛОВСейчас Александр взял себя в руки и перестал переедать, а также три раза в неделю ходит в спортзал. Фото: Евгения ГУСЕВА

Оросын “Voice” шоуны оролцогч Александр Панайотов нэгэн үед 106 кг жинтэй байсан: 

  • Ээлжит нэгэн зураг авалтад оролцсоныхоо дараа би зургуудаа хараад фотошоп ч нэмэргүй болсныг ойлгосон. Би хоол идэх дуртай л даа, гэхдээ хэтрүүлчихсэн байсан. Спорт болон зөв хооллолтын ачаар (Дюканы дэглэм) би 4 сарын дотор илүүдэл 20 кг-аа хасч чадсан. Одоо хэт их идэхээ больсон, 7 хоногт 3 удаа зал орж дасгал хийж байгаа.


Александр Стриженов

Үр дүн: -30 кг 

Жин хасах арга: Грейпфрутын дэглэм 

Александр Стриженов до диеты. Фото: Владимир ВЕЛЕНГУРИНА так Александр Стриженов выглядит сейчас. Фото: Борис КУДРЯВОВ

Продюсер Александр Стриженов илүүдэл жингээсээ салсан, бүр өмнөхөөсөө хэд дахин залуу харагдах болов. Эхнэр, нэвтрүүлэгч Екатерина Стриженова нь түүнд урам өгч, илүүдэл жингээ хаяхад нь бүх талын дэмжлэг үзүүлж байжээ. Тэрээр нөхрөө нэрт хоол зүйч дээр аваачсан ба алдарт грейпфрутын дэглэм (хооллосны дараа хэдэн хумс грейпфрут идэж өөхөө хайлуулдаг) барьж амжилтад хүрчээ. Мөн үүн дээр нэмээд спорт залд хичээллэж, бассейнд сэлжээ. 


Алла Пугачева

Үр дүн: -20 кг 

Жин хасах арга: Ногооны дэглэм 

Алла Пугачева сбросила 20 кило! Фото: Лариса КУДРЯВЦЕВАБлагодаря диете и правильному режиму Алла Борисовна не только помолодела, но и кардинально постройнела. Фото: Евгения ГУСЕВА

Ихэр хүүхдүүд нь төрсний дараа Алла Пугачева залуужаад зогсохгүй, маш гоолигболсон. Тэрээр турах шаардлага гарвал ногооны дэглэм баримталдаг гэнэ. Цоохор майлз, өргөст хэмж, яншуйг хэмжээ хязгааргүй хэрэглэдэг ба хааяа тарагтай хольж иддэг ажээ. 

Гэхдээ Примадонна ганцхан зөв холлолтын ачаар тураагүй, тэрээр мөн их унтах болсон гэнэ. Алла өдөр бүр 23 цагаас өмнө унтаж байгаа, бодисын солилцоо зөв явагдаж, дэглэм илүү үр дүнтэй болдог гэсэн хэмээн Пугачевагийн ойр дотны хүмүүс ярьжээ.


Григорий Лепс

Үр дүн: -35 кг 

Жин хасах арга: Зөв хооллолт, алхалт 

Григорий Лепс вспоминает, что когда-то его вес был за 100 килограмм. Фото: Лариса КУДРЯВЦЕВАПевец решил пересмотреть свой образ жизни после того, как попал в больницу. Фото: Иван ВИСЛОВ

“Натали” дуугаараа алдаршсан Григорий Лепс. Тэр согтууруулах ундаа их хэрэглэдэг байжээ.  Мөн хар тамхи ч хэрэглэдэг байсан гэдэг. Энэ тухайгаа тэрбээр "Зүс царай маань авах юмгүй харагдаж, 100 кг давсан жинтэй болсон" хэмээн дурсчээ. 

Ходоодны шархтай гэсэн оноштойгоор эмнэлэгт хүргэгдсэнээс хойш Лепс амьдралаа өөрчлөхөөр шийджээ. Муу зуршлаа хаяж, идэж байгаа хоолондоо анхаарах болсноор 30 кг хасаж чадсан. 

Биеийн жингээ барихад нь түүнд алхалт тусалдаг. Тэрээр өдөрт 10 км алхдаг гэнэ. Саяхан Итали улсад амраад ирэхдээ хувийн рекорд тогтоож 4 хоногт 100 км газрыг явган алхаад ирсэн гэнэ шүү. 

Хоол зүйчийн бодол:

Бүх хүнд таарч тохирдог дэглэм гэж байхгүй. Николай Басков өдөрт 4 литр ус уудаг гэж байна. Хоол зүйч нь түүнд тэгж зөвлөсөн байх л даа. Гэхдээ ихэвчлэн шөл, цай болон бусад шингэн зүйлсийг тооцоод өдөрт 2-3 литр шингэн уухыг эмч нар зөвлөдөг.

Харин хангалттай унтаж, амрахын хувьд 

Ихэнх хүмүүс анзаарч байсан байх. Хэрэв шөнө хангалттай нойр авч чадаагүй бол маргааш нь цайндаа илүү их сахар нэмдэг эсвэл чихэрлэг юм идмээр санагддаг. Үүнээс болж жин нэмэгдэх хандлагатай болно. Биднийг унтаж байх үед өөх тосны солилцоог зохицуулдаг тодорхой гормонууд ялгарч байдаг юм. 

Ольга Картунковагийн ногоон хооллолтын талаар 

Ногоон хооллолтыг өсвөр насныхан, хүүхэд багачууд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд хориглодог. Хангалттай хэмжээний уураг авах нь энэ бүлгийнхэнд маш чухал. Ер нь бидний бие махбод хоол, хүнсийг дулаанаар боловсруулсны дараа хэрэглэхээр зохицуулагдсан байдаг. Хоол боловсруулах тогтолцоо эсвэл зүрх судасны үйл ажиллагааны эмгэгүүдээс шалтгаалж ихэнх хүмүүст ногоон хоолтон болох хориотой. Мэргэжлийн эмчийн заавар, зөвлөгөөг дагаж дэглэм баримталж байх хэрэгтэйг санаарай.