БАКУ/РИА Новости/. Баку хотноо зохион байгуулагдсан Уран сайхны гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ОХУ-ын шигшээ баг 9 алтан медалиас 8 алтан медаль хүртэж, энэ тэмцээнд медалийн тоогоор тэргүүлжээ.

Баку хотноо болсон тэмцээнд ОХУ-ын уран сайхны гимнастикийн тамирчид нийт 13 медаль хүртсэнээс 8 нь алт, 2 нь мөнгө, 3 нь хүрэл медаль байсан аж. Медалийн хүснэгтэд Японы баг хоёрдугаар байранд орж, Израилийн шигшээ баг гуравт багтсан байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг