НЬЮ-ЙОРК. /National Interest/. Оросын зенитийн пуужингийн С-400 цогцолборыг эдийн засгийн дайнд тэмцэх хэрэгсэл болгон ашиглаж болзошгүйгээс үүдэн АНУ болон түүний НАТО-гийн холбоотнууд уг цогцолбороос болгоомжлох хэрэгтэй хэмээн “National Interest” сэтгүүлд тэмдэглэжээ. 

Энэхүү цогцолбор нь стратегийн хэд хэдэн давуу талтай болохыг сэтгүүл онцлон тэмдэглэсэн байна.

"Нэгдүгээрт, зенитийн пуужингийн цогцолборын борлуулалтаас олж буй ашиг орлого: хамгийн нөөц бололцоотой худалдан авагчдын тоонд Хятад, Энэтхэг, Турк, Саудын Араб болон Катар орж байна. Энэ нь эдийн засгийн төрөлжилтөд дэмжлэг үзүүлж, зэвсэглэлийг шинэчлэн сайжруулах үндэс суурийг бий болгоно. 

Хоёрдугаарт, дэвшилтэт зэвсгийн системийг хөгжүүлэгчийн хувиар Оросын нэр хүнд, байр суурь нэмэгдэх давуу талтай. Гуравдугаарт, С-400 системийг худалдан авах асуудлаар улс орнуудтай харилцаа холбоо тогтоон, хөгжүүлж байгаа нь цэргийн албан хаагчдыг тэдэнтэй хамтран ажиллахад сургах, техникийн үйлчилгээ явуулахад давуу талтай юм” хэмээн тус сэтгүүлд тэмдэглэжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг