ЗХУ-ын Ардын жүжигчин, эстрадын домог, Хөдөлмөрийн баатар Иосиф Кобзон болсон дуучдын нэг Иосиф Кобзон 81 насандаа таалал төгслөө. Тэрээр сүүлийн 10-аад жил хорт хавдар өвчинтэйгээ тэмцэж байсан юм. 

Ачигчаас оросуудын хайртай од болон гялалзсан тэрбээр өнгөрсөн жил 80 насны ойн тоглолтыг нижгэр хийсэн билээ. Энэ бол түүний хамгийн сүүлийн тоглолт боловч 2012 онд буюу 75 насныхаа ойгоор урлагаа, их тайзаа орхиж буйгаа мэдэгдэж байсан юм. Тэрбээр өөрийнхөө амьдралыг  адал явдлаар дүүрэн байсан хэмээн ярьсан удаатай. Тухайлбал Иосиф Кобзон хоёр жилийн өмнө Колоннын танхимд Александровын найрал дуутай хамт дуулсных нь дараагаар Сирид үүрэг гүйцэтгэж буй цэргийн албан хаагчдад зориулсан тоглолтонд оролцох ёстой байсан гэдэг. Гэвч эмчилгээтэй учраас татгалзаж дараа тоглохоор ярилцаж тохиролжээ. Харин мөнөөх онгоц нь Хар далайд унасан байдаг.

Мөн тэрбээр 2002 онд Дубровкад террористууд 700 хүнтэй театр барьцаалахад тэрээр явж ороод террористуудтай ярилцаж, 3 охиныг ээжтэй нь суллуулж чадсан юм.