ОХУ-ын Алтайн нуруунд гарсан зам тээврийн ослын улмаас 14 монгол бэртэж гэмтсэн байна. Таван хүний биеийн байдал хүнд байгаа ажээ.

Ослын улмаас бэртэж гэмтсэн хүмүүс бүгд Монголын иргэд бөгөөд таван хүний биеийн байдал хүнд байна гэж орон нутгийн эрүүл мэндийн төвийн хэвлэлийн төлөөлөгч баасан гарагт мэдэгдлээ.

Бүгд Найрамдах Алтай Улсын "Чике таман" буюу Чиг-Давааг уруудах үед Истана маркийн микро автобус осолдсон байна. Давааг уруудах үед жолооч хяналтаа алдаж, улмаар машин доош өнхөрчээ.

Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд урьдчилсан мэдээллээр, машины тоормосны систем эвдэрсний улмаас осол гарчээ.

"Чике таман" буюу Чиг-Даваа нь 1925 метр өндөр, өгсөж уруудах зам нь 4 км урт байгалийн онгон газар юм.

Осол гарах үед бороо орж, манан буугаагүй, цаг агаарын байдал тогтуун байжээ.