Орос болон Хятад улс харилцан визгүй зорчих хэлэлцээрт ойрын хугацаанд гарын үсэг зурах төлөвтэй байна. Ингэснээр жуулчдын урсгал ихээхэн хэмжээгээр нэмэгдэх боломжтой болох юм гэж ОХУ-ын Аялал жуулчлалын агентлагийн орлогч дарга Николай Королев мэдэгджээ.
 
“Хоёр улсын хооронд харилцан визгүй зорчих горимыг бий болгох нь  аялал жуулчлал төдийгүй хил нэвтрэх болон бусад хэд хэдэн үйл явцыг хамарсан цогц асуудал юм” хэмээн тэрбээр хэлсэн байна.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг