Дархан-Уул аймгийн аймгийн Дархан сумын 207 дугаар байрны 4 дүгээр орцны 1 дүгээр давхарт шатны марш доош цөмөрч 1 хүн дарагджээ. 

Тус дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх бүлгийн албан хаагч нар очиж тус байрны оршин суугч Т 34 настай эмэгтэйг гарган эмнэлэгийн байгууллагад хүргэжээ.

Тухайн үед эмэгтэй нь гэрээсээ гарч явахад гэнэт шат цөмөрч барилгын хийцэд дарагдсан аж. Тэрээр бүсэлхий, хөл хэсгээрээ гэмтэж, хөнгөн зулгарсан байна.

Уг хэргийн дараа тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Дархан сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг тухайн газар шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна. Нуралтын үед тус байрны 100 диаметрийн бохирын 3 метр урттай хуванцар хоолойд гэмтэл гарсныг засварлажээ.

 Урьдчилсан байдлаар тус байрны зоорийн давхарт алдагдсан ус, чийгний улмаас шатны бэхэлгээний хэсэг чанар байдлаа алдаж шатны хэсэг нурсан байж болзошгүй гэнэ.