Санхүүгийн зохицуулах хорооноос “Минжпроперти” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргах нэг жилийн хугацаатай 1.0 тэрбум төгрөгийн “Парк Таун” бондыг үнэт цаасны бүртгэлд бүртгээд байгаа билээ. Ингэснээрээ тус компани орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа барилгын компаниудын анхдагч болох юм. 

Дархан-Уул аймагт хэрэгжүүлэх "Парк Таун-2" төслийнхөө урсгал санхүүжилтыг энэхүү бондоор босгох бөгөөд ирэх онд бондын хоёр дахь хэсгийг хоёр жилийн хугацаатай 2.0 тэрбум төгрөгийн дүнтэйгээр гаргахаар бэлтгэж буй.

Тус компанийн барилгын борлуулалтын хувьд Дархан  хотын  шинэ  орон  сууцны  зах зээлийн  52 хувийг  дангаараа хангадаг.  Энэхүү  үзүүлэлт  цаашид  ч  мөн  өсөх хандлагатай байгаа ажээ. Тэдний хувьд байгуулагдаад тасралтгүй 6 жил үйл ажиллагаагаа явуулж орон нутагтаа танигджээ. Энэ хугацаанд нийт 9 блок бүхий 620 айлын  үйлчилгээтэй орон сууцны цогцолбор “Парк таун” хотхоныг ашиглалтанд оруулсан байна. 

Компанийн   хувьд   бетон   зуурмагийн   үйлдвэрлэлтэй   учир   бусад байгууллагуудын  адил  захиалга,  дарааллын дагуу  бүтээгдэхүүн  худалдан авах  гэж  цаг  хугацаа  алдахгүй.  Иймд  шинээр  хэрэгжих  “ПАРК  ТАУН  2” төсөл  цаг хугацаа  хэмнэж  төлөвлөсөн  хугацаандаа  ашиглалтад  орно  гэж төлөвлөж байгаа ажээ. Бас нэг давуу тал нь ханган нийлүүлэгчдээ дотоодын компаниудыг сонгон ажиллуулж ирсэн байна.

Төвийн бүсэд байрладаг мөн агаарын бохирдолтой холбоотойгоор нийслэлээс Дархан руу чиглэсэн нүүдэл нэмэгдсэн нь тус барилгын компанийн борлуултад эрс нэмэгдүүлсэн гэнэ.  

“Минжпроперти” ХХК бондоо гаргахын тулд шинэ орон сууц хэрэглэгчийн хэрэгцээ, зөн төлөв судалгаа явуулсан байна. Ингэхэд ихэнх нь шинээр ашиглалтад орж буй орон сууц авахаар төлөвлөж байгаагаа мөн үүн хамгийн чухал нь үнэ, байршил, чанар гэж үзжээ. Мөн тэдний 42 хувь нь 2 өрөө байр, 34 хувийг 3 өрөө байр авах сонирхолтойгоо илэрхийлжээ. 

Тус компанийн нийт борлуулсан талбай