Увс аймгийн “Брэндийн зөвлөл” ажлаа эхлүүлжээ

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн санаачилгаар “Увс аймгийн брэндийн зөвлөл” байгуулагджээ. Энэхүү зөвлөлийг аймгийн Засаг дарга ахлах бөгөөд үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн байна. 

“Брэндийн зөвлөл”-ийн ажлын алба нь Увс аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого,  төлөвлөлтийн хэлтэс байхаар зохион байгуулжээ.

Брэндийн зөвлөл нь Увс нутгийн язгуур үнэт зүйл, өв соёл, аймгийн эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг тодруулж, нэгдсэн нэг брэндийн бодлого гарган хөгжүүлэх аж. 

Шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй “Увс аймгийн брэндийн зөвлөл” ийнхүү үүсгэн байгуулагдсанаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, гарааны бизнесийг өсгөн бойжуулах, орон нутгийн онцлог шингээсэн бараа бүтээгдэхүүнийг үндэсний брэнд болгох, улмаар олон улсын зах зээлд сурталчлан таниулах, нэвтрүүлэх боломж, гарцыг эрэлхийлэх аж.