Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хохирол ихтэй хулгайлах гэмт хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж эхэллээ.

2017 оны аравдугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Э-ийн гэрээс 200 орчим сая төгрөгний үнэтэй, алтаар бүрсэн эмээл, 2018 оны дөрөвдүгээр сард Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн О-ийн гэрээс 60 орчим сая төгрөгний алт мөнгөн эдлэл алдагдсан хэргүүдийг илрүүлжээ.

Мөн 2017 оны аравдугаар сард “Чансаа” дэлгүүрийн 50 орчим сая төгрөгний бараа, материалыг бүлэглэн хулгайлсан гурван эмэгтэйг илрүүлэн шалгахад тэдний хоёр нь өмнө нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан нь тогтоогджээ. 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Иймд иргэд та бүхнийг энэ төрлийн гэмт хэрэгт өртөхгүй байж, урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн цагдаагийн газраас анхааруулж байна.

 

 

Эх сурвалж: НЦГ