Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас Зүүнбүрэн сумын чиглэлд Орхон голын мөсөн дээр зорчиж явсан жолооч машинтайгаа цөмөрч унан тусламж хүссэн талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Жолооч тухайн үед Орхон гол цөмөрч эхлэнгүүт машинаасаа самбаачлан гарч дуудлага өгсөн аж.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 6 алба хаагч, 1 автомашинтай 37 км замыг туулан очиж, 1 цаг 29 минут ажиллаж, автомашиныг татаж гарган иргэн С-т хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ